ОХУ, АНУ химийн зэвсгийн талаарх томоохон хэлэлцээрт хамтарлаа

img

Сири улсын хэвлэлийн сайд Омран Зоаби мэдэгдэхдээ, Тус улсын химийн зэвсгийн асуудлаар ОХУ болон АНУ тохиролцон хамтарсан хэлэлцээр байгуулан, улмаар Сири улс сахих химийн зэвсгийн талаарх жагсаалтыг танилцуулсан байна. НҮБ энэхүү хэлэлцээрийг хүлээн зөвшөөрвөл Сири улс тус гэрээг гурван жилийн турш мөрдөх болно гэжээ.

Сири химийн зэвсгийн талаарх тодорхой жагсаалт гаргана НҮБ-ын ажлын хэсэг Сирид үүргээ гүйцэтгэхэд туслалцаа үзүүлэх боломжтой хэмээн хоёр талаас үзэж байгаа юм.

Хятадын ГХЯ-ын сайд Ван И Сирийн химийн асуудлаар ОХУ болон АНУ-ын  тохиролцоонд хүрснийг Хятад улс дэмжиж байгаа бөгөөд энэ асуудлыг НҮБ-ын холбогдох хөтөлбөрт хамааруулж, Аюулгүйн зөвлөл чухал үүрэг гүйцэтгэхийг хүсч байна гэв. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн алба өчигдөр мэдэгдэл гаргаж, Сирийн химийн зэвсгийн өнөөгийн байдлыг шалгах ажлын хэсэг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд шалгалтын тайлангаа өргөн барьсан гэв.

Бан Ги Мун маргааш болох Аюулгүйн зөвлөлийн хаалттай хурал дээр зөвлөлийн гишүүн орнуудад тайланг танилцуулахаар болсон тухай Хятадын Синьхуа агентлаг мэдээллээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ