“Агаарын хөлгийг барьцаалах” сэдвээр сургалт дадлага явуулжээ

img

Хангайн бүсийн бүрэн хэмжээний команд штабын сургалт, дадлагыг “Агаарын хөлгийг барьцаалах” сэдвээр энэ сарын 11-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулжээ. Уг дадлагыг аймгийн Тагнуулын хэлтсийн “Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл” –өөс  удирдан зохион байгуулсан аж. Аюулын үед  “Шуурхай штаб”-ыг хэрхэн зохион байгуулах, хамтран оролцох байгууллагуудын гүйцэтгэх үүргийг тодорхойлох, тэдний хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн дээрх сургуулилтанд Хөвсгөл аймгийн нийт хүчний болон төрийн 18 байгууллагын 205 ажилтан, 8 тээврийн хэрэгсэл оролцжээ. Харин ажиглагчаар  “Хүннү-Эйр” ХХК, Чингис хаан ОУНБ, ИНЕГ ТЕГ, гэх мэт 15 байгууллагуудын 73 хүн оролцсон байна.

Дадлагын төгсгөлд ИНЕГ болон Тагнуулын Ерөнхий газраас оролцсон ажиглагчид  өөрсдийн дүгнэлт зөвлөмжөө өгч, алдаа оноо, амжилтаа  дүгнэсэн байна. Сургалтаар Мөрөн нисэх буудлын хувьд онцгой байдлын үед ажиллах тодорхой хэмжээний дадлага туршлагыг олгосон маш үр дүнтэй дасгал сургуульт боллоо хэмээн оролцогчид дүгнэжээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хахахаха:
"Агаарын хөлгийг барьцаалахаас урьдчилан сэргийлэх нь" ч юм уу эсвэл "Агаарын хөлгийг барьцаалсан үед авах арга хэмжээ" гэж нэрлэхгүй дээ....лол
2013-09-17
mongol er hyn:
YAMAR TENEG NERTEI SURGALT DADLAGA VE. AGAARYN HULGIIG BARICAALJ SURAAD , DADLAGAJAAD BAIGAA XEREG UU AAN ?
2013-09-17