Нарны замыг Баянмонгол хороололтой нүхэн гарцаар холболоо

img

Орон сууцны хороолол, хотхон олноор баригдах болсон энэ үед Хан-уул дүүрэг руу чиглэсэн замын хөдөлгөөн ачаалал ихтэй ялангуяа төмөр замын гарман дээр түгжрэл ихээр үүсдэг. Үүнийг зохицуулахаар Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 метр автозам болон төмөр зам доогуур автомашины болон явган хүний нүхэн гарцын хамт “Туулын гүүр далай” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна.
Барилгын ажлын явц 88 хувьтай байгаа бөгөөд зорчих хэсгээ бүрэн нээж, тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхлээд байна.  Тоноглолын ажил хийгдэж байгаа тус замаар Баянмонгол хороолол руу саадгүй нэвтэрч байгаа бөгөөд нүхэн гарцын баруун талд явган хүний нүхэн гарц ашиглагдаж байгаа юм.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sanal devshuulegch:
mongolchuud hiij chadaj bna shu de. tumur zamiin hudulguuniig neg ch udur haalguigeer nuhen garts hiigeed bolood bna. Getel avto zaamiihan sansariin tuneliin orchim neg nuhen garts barih gej buhel buten 3 sar zamiin hudulguuniig haaj baij hiisen shu de. ter ni ungu uzumj taaryy bolson. Er ni niisleliin avto zam dooguurhi nuhen gartsuudiin toog olshruulj hiij buteej chaddag tyyliin guur dalai XXK-r hiilgeh ni zuv yum bna da hotiin dargaa
2013-09-17