
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт өчигдөр осол гарч, хүний амь үрэгдлээ. Харин тус үйлдвэрийнхэн “Ослын шалтгааныг тодруулсны дараа нийтэд мэдээлэл өгнө” хэмээн ослын шалтгааныг нууцалсаар байна. Эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр 15.00 цагийн орчимд Эрдэнэтийн ГОК-ийн өндөр хүчдлийн шугам дээр ажиллаж байсан 27 настай эрэгтэй Г, 41 настай эрэгтэй Б нар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолджээ. Тэдний өндөрийн бэхэлгээ мултарсаны улмаас доош унаж 27 настай Г газар дээрээ амиа алдсан байна. Харин 41 настай Б өдгөө Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт биеийн байдал маш хүнд байгаа гэнэ. Осолд орсон талийгаачийн хувьд тус үйлдвэрт зургаа дахь жилдээ ажиллаж байсан гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ