Тэсрэгч бодис тавьсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна
Өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарт 13.50 цагийн орчимд “Централ тауэр”-ын хогийн сав, БОНХЯ-ны цэцгийн мандал орчимд тэсрэх аюултай зүйл тавьсан” гэсэн дуудлага ирсэн билээ. Дуудлагын дагуу ЦЕГ, ТЕГ, Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, Онцгой байдлын байгууллагууд хамтран шуурхай үзлэг хийсний үр дүнд өчигдөр 15:30 цагийн үед “Централ тауэр”-ын хогийн савнаас, 17:30 цагт Уул, уурхайн яамны урд талын цэцгийн мандал дороос тротил хэмээх тэсрэгч бодис илрүүлж, аюулгүй болгосон юм.
Тэгвэл өнөөдөр ТЕГ, ЭЦГ, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан тротил хэмээгч тэсрэгч бодис тавьсан этгээдүүдийг илрүүлэхээр шуурхай ажиллаж байна.
Сонирхуулахад, тротил нь хоёрдогч тэсрэгч бодис гэж нэрлэгддэг бөгөөд өдөөгч бодисны нөлөөтэйгээр тэсэрдэг гадны нөлөөлөлд автах нь бага, харьцахад аюул багатай бодис гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ