Амиа алдсан залуугийн хэргийг Монголын талд шилжүүлэхээс татгалзжээ

img

Өнгөрөгч зургадугаар сард 47 настай эрэгтэй П ОХУ-ын нутагт бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан билээ. Тэгвэл түүний хэргийг ОХУ-ын цагдаагийн байгууллага манай улсад шилжүүлэхээс татгалзжээ. Учир нь талийгаач П нь Макао, Сингапур, БНХАУ-аас хойд хөрш рүү 12 жилийн турш мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг зөөвөрлөдөг байсан аж. Мөн амиа алдах үедээ ч ОХУ-р уу хар тамхи зөөвөрлөж явсан байна.

Түүний хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд манай улсын хоёр иргэнийг тус хэрэгт холбогдуулан цагдан хорьсон байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ