Арктикт цэргийн бааз байгуулна

“Манай цэргийнхэн эндээс 1993 онд явсан. Энэ бол Хойд Мөсөн далайн маш чухал цэг. Хойд Мөсөн далайг эзэмших шинэ шат болно” гэж Путин мэдэгджээ. Тэрбээр ОХУ цэргийн бааз байгуулаад зогсохгүй, нисэх буудалд ч эмх цэгц тогтооно гэсэн байна. Арктикийн газар нутаг, эзэмшлийн төлөө хэд хэдэн улс орны “тэмцэл” сүүлийн үед эрс эрчимтэй явагдаж байна. Манай урд хөрш ч мөн адил Арктикт эзэмшлээ тогтоохын төлөө томоохон төсөл хэрэгжүүлж байгаа билээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ