Манай газар нутгийн 11,4 хувь уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй
Манай улс нийт газар нутгийнхаа 11,4 хувийг эзлэх хэмжээний талбайд уул уурхайн тусгай зөвшөөрлийг өгсөн байна. Тоон дүнгээр харвал 3327 тусгай зөвшөөрлийг хүчинтэй хэвээр ашиглаж байна.
Сүүлийн хэдэн жилд газар нутгийн 30 гаруй хувийг уул уурхайн чиглэлээр ашиглуулах тусгай зөвшөөрөл олгосон гэх судалгаа гарсан байдаг. уул уурхайн яамнаас шат дараатай арга хэмжээ авснаар ашигт малтмалын хайгуул олборлолтын тусгай зөвшөөрлийн тоог эр бууруулж чаджээ. Хүчинтэй хэвээр үлдээсэн тусгай зөвшөөрлүүдийн 10.8 хувь нь хайгуулынх, 0.6 хувь нь ашиглалтын лиценз байгаа юм.
Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ