Нурангид хоёр хоносон уурхайчин ой санамжаа алджээ

img

Хятадын хойд нутагт орших Шиньжан Вейлинг мужид үйл ажиллагаа явуулдаг “Дин дин” уурхайд өнгөрсөн 12-ны шөнө дэлбэрэлт гарчээ. Нурангид даруулсан уурхайчид болох Жиулонг Авание болон Хуанхуа Роад нарыг хоёр хоногийн дараа аврагчид амжилттай гаргасан байна.

Харамсалтай нь 24 настай Хуанхуа Роад эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амиа алджээ. Харин 29 настай Жиулонг Авание ой санамжаа алдсан байж. Толгойдоо хүнд гэмтэл авсан нь түүнийг ой санамжаа алдахад нөлөөлсөн хэмээн эмч нар үзсэн аж. Уурхайчин залуу гэр бүлээ танихгүйгээр барахгүй, өөрийгөө долоон настай гэж цагдаагийн ажилчдад танилцуулсан хэмээн Шиньжан Вейлинг мужийн цагдаагийн орлогч дарга Ин Нэжин хэвлэлийхэнд мэдээллэсэн байна.

Уурхайчин залууд яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа ч эмнэлгийн төлбөрөө төлөх чадваргүй нь ихээхэн хүндрэл учруулж байгаа гэжээ. БНХАУ-ын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг 10000 гаруй уурхайд өдөрт 200 гаруй уурхайчин амиа алдаж, 500 гаруй залуус хөдөлмөрийн чадвараа бүрэн алддаг байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mglhun:
hujaa chad
2013-09-18
qwertyio:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-17