Сүйрсэн онгоцыг гаргах ажиллагааг эхлүүлжээ

img

Италийн Гиглио арлын ойролцоо өнгөрсөн оны нэгдүгээр сард хад мөргөж сүйрсэн Коста Конкордиа хөлөг онгоцыг уснаас гаргах ажиллагаа хоёр дахь хоногтоо үргэлжиж байна.

Аврах ажиллагааг шөнө эхлүүлэх байсан ч шуурганы улмаас гурван цаг хойшилж өчигдөр 09.00 цагийн орчимд эхэлсэн юм.

Сүйрсэн тус хөлгийг уснаас гаргах энэхүү нүсэр ажиллагаанд 14 цаг шаардлагатай гэж аврах ажлыг зохион байгуулагч инженерүүд ярьсан байна. Өнөөдөр Коста Конкордиа хөлөг онгоцын 90 хувийг нь усны мандал дээр гаргаж ирсэн тухай ВВС агентлаг дамжууллаа. Ойрын эх сурвалжийн мэдэгдэж буйгаар 32 хүний аминд хүрсэн тус хөлөгийг таван цагийн дараа 100 хувь гаргах магадлалтай гэжээ. Италийн засгийн газраас хөлөг онгоцыг гаргахад 600 мянган евро төсөвлөсөн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ