Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо

img

Монголын төрийг 44 жил тасралтгүй удирдсан  төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 97 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр МАН болон МАХН-ын удирдлагууд, Цэдэнбал академийнхан, УИХ-ын гишүүд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, ахмад буурлууд төрөл төрөгсөд нь түүний хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин үг хэлж, “Цэдэнбал агсан тусгаар тогтнолыг улс төрийн талаас төдийгүй эдийн засгийн талаар ч хангах бодлого явуулж байсан гэдгийг онцлон тэмдэглээд түүний үзэл санаа өдгөө ч МАН-аар дамжин хэрэгжиж буй гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн улс орон, ард түмэн хойч ирээдүйгээ гэсэн түүний үзэл санааг МАН цаашдаа ч хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно” гэв.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Argaa barahaaraa:
Эд нар аргаа барахааараа аавынхаа толгой маажина гэхчээр Аргаа барахаараа цэдэнбалын хөшөө бараадаад эхэлдэг юм. Цэдэнбалд хайртайдаа биш зүгээр цэдэнбалыг дурсаж авдаг олон түмний сэтгэл санаан дээр тоглох гэж ийм луйврын арга хэрэглэдэг юм. Олон уилийн өмнө цэдэнбалынг хүү зориг амьдрал хайж монголд ирээд амьтан болгоныг царайчлаад явж байхад та нар огт тоогоогүй.Хүрэл баатар, нямдорж та нар ёстой хавьтуулаа ч үгүй шүү дээ. Ховдын Хүчит хар гэдэг залуу дагуулаад баахан амьтан царайчилж явсан.
2013-09-18