
Ираны эрх баригчид дөрвөн жил хаасан Facebook, Twitter-ийг нээжээ. Нүүр ном, жиргээг 2009 онд ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг хүчтэй эсэргүүцэж жагсаал цуглаан болох үеэр блоколсон байв. Энэ үеэр арабын хувьсгал ид газар авч байсан нь эрх баригчдыг интернэтийн сошл сайтаар элдэв турхирах үйлдэл гаргуулахгүй байх үүднээс ийнхүү хааж байжээ. Харин шинээр сонгогдсон ерөнхийлөгч Хасан Роухани элдэв хязгаарлалт, цензүүртэй тэмцэхээ амлаад байгаа юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ