Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг өсчээ

img

Улсын хэмжээнд энэ оны хагас жилийн байдлаар шүүхийн байгууллага 6008 хүнд холбогдох 3958 эрүүгийн хэргийг хүлээн авчээ. Үүнээс 631 хүнд холбогдох 318 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, 13 хүнд холбогдох зургаан хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн бол шүүгдэгч, хохирогч нар эвлэрснээр 336 хүнд, цагаатгах тогтоолоор 84 хүнд холбогдох 37 хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн 4084 хүнд холбогдох 3113 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, 860 холбогдогчтой 521 хэрэг шийдвэрлэгдээгүй байгаа аж.

Нийт найман төрлийн хэргээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 87,2 хувь, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 11,1 хувь, танхайрах болон бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 17,2 хувиар буурчээ. Мөн хүнийг санаатай алах 32,9  албан тушаалын гэмт хэрэг 54,5 хувиар буурсан.

Гэтэл хулгайн гэмт хэрэг 2,8 хувь, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 15,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ