
Эдийн засгийн байнгын хорооны үдээс хойшхи хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай болон Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр байв. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх дээр гишүүд эрсдлийг хэн хариуцах талаар лавлаж байлаа. Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүд дэмжиж, ажлын хэсгийг байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар ахлахаар болсон юм. Дараагаар нь Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуульд олборлосон алтыг зөвхөн Монгол банкинд тушаах, бичил уурхайн хэлбэрээр олборлосон алтаа тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд худалдаагүй бичил уурхайчны олборлосон алтыг улсын орлого болгож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зэрэг заалтуудыг тусгаж байгаа юм. Хуулийн төслийг хэлэлцэх эхлэх үед Я.Содбаатар хаалттай хэлэлцэх горимын санал гаргалаа. Байнгын хорооны гишүүдийн олонх нь энэ горимын саналыг дэмжсэнээр хаалттай хэлэлцүүлэгт шилжлээ. Ийнхүү Эдийн байнгын хороо хаалттай хуралдаж эхэллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ