Виктор Хюгогийн тухай ном гарна

img

  “Парисын дарь эхийн сүм”, “Инээмтгий хүн” зохиолоор манайханд танил болсон Францын зохиолч Виктор Хюгогийн ач хүүгийнх нь хүү  Пьер Хюго өвөг дээдсийнхээ тухай  ном бичнэ хэмээн ярьжээ. Тэрбээр “Энэ бол манай удмын  долоон үе буюу Виктор Хюгогоос миний хүүхдүүд хүртэл гэр бүлийн түүх юм” гэж ярьж байна.

Миний өндөр өвөг Виктор Хюго ядуу өмгөөлөгч байсан. Түүний романд гарч байсан бүхэн өөрт нь тохиолдсон зовлон зүдүүр. Улстөрийн цөллөгт байхдаа пүрэв гараг болгон ядуусыг хооллодог байсан. Хюго гэдэг овог үргэлж хариуцлага дагуулдаг ч дэлхийн хаана ч очсон нэрийн хуудас, нээлттэй  хаалга  болдог”  Пьер  ярьжээ.

“Парисын дарь эхийн сүм” бол захиалгаар бичигдсэн. Романыг хэвлэлийн газраас түүнд захиалж,  Вальтер Скоттын хэлбэрээр бичихийг хүссэн гэдэг. Пьер Хюго мюзиклийг лавтай 100 удаа үзсэн гэж ярьдаг. Өнөөдрөөс  15 жилийн өмнө 1998 оны есдүгээр сарын 16-нд “Парисын дарь эхийн сүм” мюзикл Парист нээлтээ хийсэн юм. Мюзиклийн  15 жилийн ойг нь тохиолдуулан театрын  уран бүтээлчид  дэлхийг тойрон аялалт тоглолт хийх гэж байна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ