“Шилмэл мал” үзэсгэлэн болно
Маргааш Хүй долоон худагт “Шилмэл мал 2013” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Дөрвөн өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнд гадаадаас импортлон цэврээр болон эрлийзжүүлэн үржүүлдэг 20 гаруй үүлдрийн гойд ашиг шимт үржлийн мал, бусад 40 үүлдвэрийн мал, гахай, шувуу, нохой гэрийн тэжээвэр амьтдыг олон нийтэд сонирхуулах аж. Мөн худалдаа эрхлэгчдийн өдөрлөг, жороо морины үзүүлбэр, тойргийн уралдаан, Монголын нохой судлалын холбооны улсын хэмжээний “Dog show-IV” ч энэ үеэр болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ