МАН мэдэгдэл гаргалаа

img

  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өчигдөр бүлгээр хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийх үеэрээ мэдэгдэл гаргах болсноо хэлж байсан. Тэгвэл уг мэдэгдлээ гаргасан байна. Мэдэгдэлд " 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр АН, МАХН, МҮАН-ын эвслийн хамтран байгуулсан Засгийн газар үйл ажиллагаагаа эхлээд нэг жил боллоо. Энэ хугацаанд эдийн засаг уруудаж, хөрөнгө оруулалт 42 хувиар буурлаа. Монгол Улсын гадаад өр түүхэнд байгаагүй 15 тэрбум долларт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг жилийн хэмжээнээс хэтрэв. Төгрөгийн худалдан авах чадвар буурч, ам.долларын ханш 1700 төгрөгөөс давлаа. Улсын гадаад валютын нөөц хоёр дахин буурч, шаардлагатай үед улс орон бие даан амьдрах чадвар мөн хоёр дахин багаслаа. Энэ жилийн төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарч, хууль зөрчигдөх, бүтээн байгуулалт удаашрах, иргэдийн амьжиргааны түвшин муудах бодитой эрсдэл нүүрлэж байна.   УИХ дахь МАН-ын бүлэг ийм нөхцөл байдлыг урьдчилан анхааруулж, Засгийн газрын зөв зүйтэйг дэмжих, алдааг эртхэн залруулах талаар удаа дараа байр сууриа илэрхийлж ирсэн билээ. Харамсалтай нь бидний мэдэгдэл, шаардлагыг эрх баригчид агуулга санааг нь гэхээсээ илүү зөвхөн эсэргүүцэхийн тулд эсэргүүцэж, хууль тогтоомж, парламентын зөвшилцөл, олон санаа уралдуулан аль зохистойг нь сонгож, эвийг хичээж хүчээ нэгтгэн ажиллах боломжийг үгүйсгэж ирсэн нь нөхцөл байдал хүндрэхэд хүргэсэн гол хүчин зүйл гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна.   АН, эрх баригч олонхи эдийн засгийг хүндрэл бэрхшээлээс гаргах арга боломж эрэлхийлэхийн оронд алдаа дутагдлаа хөндлөнгөөс эрэх, олон нийтийг төөрөлдүүлэх замыг сонгож байгаа нь тэд нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх, хариуцлага хүлээх чадваргүйн илрэл болсоор байна.   Иймд УИХ дахь МАН-ын бүлгээс дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд: 1. Улс орны эдийн засгийг хүнд байдалд оруулсан алдаандаа АН дүгнэлт хийж, Ерөнхий сайд хариуцлагагүй мэдэгдэл, үйлдлээрээ санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарыг эрсдэлд оруулж байгаа холбогдох яамдын сайд нарт хариуцлага тооцох; 2. УИХ-аас ажлын хэсэг гаргаж Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийх; 3. Нэг жилийн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагаандаа дүгнэлт хийн, улс орныг эдийн засаг, санхүүгийн хүнд байдлаас гаргах арга замыг эрэлхийлж, хүндрэлийг даван туулах төлөвлөгөө боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг эрх баригч олонхиос; 4. Засгийн газарт хэт хөтлөгдөж, алдаа дутагдлыг нь өөгшүүлж буй үйлдлээ зогсоож, парламентыг сонгодог зөвшилцлийн байгууллага утгаар нь ажиллуулахыг УИХ-ын дарга З.Энхболдоос шаардаж байна. Сөрөг хүчний удаа дараагийн санал санаачилга, шаардлага, мэдэгдлийг үл тоомсорлон, ардчиллын үнэт зүйлс, эдийн засгийн ардчиллын утга учрыг алдагдуулан эдийн засгийг доройтуулж, өр зээл, бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлсэн, ард түмний амьдралыг доройтуулсан бодлого, үйлдлийн хариуцлагыг АН, өнөөгийн эрх баригчид хүлээнэ гэдгийг ард түмэндээ мэдэгдэж байна" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gerel:
man ene enhtuvshih geh nohoroosoo tatgalzsan n deerdee ulbeger sul gar daa zobhon ooriigoo boddog gar da
2013-09-18
zochin:
LALRIIN ARDCHILSAN NAM ARD TUMENDEE HALTAI
2013-09-18
.......:
Энэ засгийг ОГЦОРУУЛ.
2013-09-18
Zochin:
Man Tor urid ni barij bxdaa yu xiij bsiin Delxii niiteeree ediin zasag xymarsan xetsvv ved gantsxan jiliin dotor xogjno gej yu baixabdee Vvniig medex ni medej l bgaa Xii xooson svrjigneed yu ch oorchlogdoxgvi An iix Aldaa onoo bgaa l bx Gexdee daraagiin songuuli xvrtel xarax xeregtei
2013-09-18
qwertyio:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-17
Horjav:
МАН болон Гал үндэстэн холбооны үйлдэл ДАВХЦАЖ БАЙНА ШҮҮ !!! Сана ,анхаар!
2013-09-17
zochin:
man an 2 hamt zasag barij bsn yum
2013-09-17
xaan:
MANiin zasag barij baih uedee taraasan bolon chalkod tavisan oriin daramtnaas bolj sanhuugiin hund baidal uussen shuudee.
2013-09-17
zochin:
zub . demjij bn. ene eruul bus ghd bagdamaar ulsuudaa zailuulaachee. AN iin kommunistuud medej l bgaa l daa. daanch nuguu frakts mungu tugrug deeree tohirood bgaa bolhoor duugui l yabh bhdaa.
2013-09-17
Buhimdsan mongol hun:
Heree hereeniihee hariig gaihaad yahav. Ta naraas uy ch garahgui shuudee. Adilhan tarhinii turaald orson dord amitad. BUUN NYANGARUUD.
2013-09-17
Dollar baihgui b.na:
say bankaar orloo.Golomt bank daraan TDB d dollar zarakhgui bna yamar uchirtai um be. gadagshaa yavakh geed baidag. Odoo nuguu balutin har zah luu l ochidog baikh daa. Muu nertei gazar geel baisan gants dollar olj avakh gazar l bolood ban sh dee. MB dollar baikhgui Ariljaani bankuud bas dollar baikhgui bna aa. yah vee. business hetsuudlee.
2013-09-17