Нүүрснээс бензин гаргах ажил албан ёсоор эхэлсэнд Германы тал баяртай байна

img

ҮХАА сайд Х.Баттулга  өнөөдөр ХБНГУ-ын парламентын гишүүн Михайл Глосыг хүлээн авч уулзаж, хоёр улсын үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.  Уулзалтад ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Тийдэман, III Нарийн бичгийн дарга Михайл Россбах нар мөн оролцсон байна.

.

Уулзалтын эхэнд Х.Баттулга сайд шинэчлэлийн Засгийн газраас улс орны эдийн засгийн бүтцийг олон тулгуурт болгон төрөлжүүлэн хөгжүүлэх, ялангуяа байгалийн баялаг, түүхий эдээ өртөг нэмэгдүүлэн боловсруулах томоохон зорилтыг дэвшүүлсэнтэй холбогдуулан анх удаа аж үйлдвэрийн яамыг байгуулаад байгааг онцлон дурдсан байна. Мөн Герман улсын технологийг үйлдвэрлэлийн салбарт авч хэрэгжүүлэхдээ Монгол Улс таатай байдгийг хэлжээ.

.

Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн Монголын хэсгийг Х.Баттулга сайд ахладаг. Иймээс уг хэлэлцээрийн хүрээнд хамтран хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа томоохон төслийн нэг болох нүүрснээс шингэн түлш гаргаж авах төсөлтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар өөрийн зүгээс шаардагдах алхамуудаа төлөвлөсөн хугацаандаа хэрэгжүүлж, Засгийн газрын хуралдаанаар нүүрснээс бензин гаргах төслийг дэмжин төсөл хэрэгжүүлэх багийг тус яаман дээр байгуулан ажиллаж байгаа талаар танилцуулжээ. Мөн хөдөө аж ахуйн болоод хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр тус улсаас туршлага судлах хамтран ажиллах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

.

ХБНГУ-ын парламентын гишүүн Михайл Глос хоёр улсын үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжиж байгаад талархаад Монгол Улсын эдийн засаг цаашид зөвхөн ашигт малтмалын нөөцөд биш үйлдвэрлэлд түшиглээсэй гэж хүсч байгаагаа дурджээ. Мөн нүүрснээс шингэн түлш гаргах төслийн ажил албан ёсоор эхэлсэнд талархаж, тус улсын технологийг авч хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн аж. Мөн цаашид хоёр улс мэргэжилтэй боловсон хүчин сургахад болон үйлдвэрлэлийн олон салбарт шинэ технологи нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтой талаар ярилсан байна.

.

А.Жаргал 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kiki:
манай улсыг сөнөөсөн хувсгалт нам одоо ардын намын тэнэгүүд одоо хийгдэж байгаа ажилуудыг хараад өмдөндөө щээн байна та нар үх сөнө
2013-09-18
Ha ha:
Баянхонгорын 3 сумыг модон барилгаар дуургэх тосол нь л хэрэгжиж байгаа. Оор юм байхгуй ээ. Естой л ээ чааваас. Тэр гурван сумыг бондын хоронгоос санхуужуулж байгаа. тэр сумын хэдэн дарга бас Баттулга оороо л баяжиж байгаа. Оор Монголын хогжилд ямар ч ашиггуй
2013-09-17
Zochin:
Battulgiin hariutssan ajil butdeg yumuu ee chaavaas
2013-09-17
wwwwwwww:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-17
qwertyi:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-17
Bold:
Хөдөө аж ахуйн яам бас нүүрсний боловсруулах үйлдвэрийг хариуцдаг болоо юу. Бас бүх л төрийн өмчийг мэддэг яам гэж байгаа. Ингэхэд хөөрхий Алтанхуягт мэддэг юм гэж байна уу
2013-09-17