4.2 тэрбум төгрөгийн гэрэлтүүлгийн ажил он дамжина

img

Энэ онд нийтийн эзэмшлийн зам талбайд 968, орон сууцны хороололд 1054, гэр хороололд 2570 нийт 4592 гэрэлтүүлэг тавихаар төлөвлөгдсөн. Цаашид Улаанбаатар хотын орон сууц, гэр хороолол, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн нэгдсэн мэдээллийн сан бий болгохоор зорьж байна. Одоогоор Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Төрийн ордны баруун, зүүн тал, Жуулчны гудамж, Сөүлийн гудамж, Зоригийн гудамж, Баруун сэлбийн гудамжуудад 863 ширхэг ДНАТ гэрэлтүүлгийг ЛЕД гэрэлтүүлгээр сольжээ. Нийслэлийн гэрэлтүүлгийн ажлын явцтай ямар байгааг Нийслэлийн захирагчын ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэбатаас тодрууллаа.

.

-Он дуусах дөхөж байна. Энэ онд төлөвлөгдсөн гэрэлтүүлгийн ажил хугацаандаа амжих уу?

-Энэ жил гэр хороолол, орон сууц, нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэгт нийтдээ 7.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийтийн эзэмшлийн талбайд 3 тэрбум төгрөгийн ажлууд нь хийгдсэн. Энхтайвны өргөн чөлөө, Баруун сэлбийн гудамж гээд 8-9 обьектод хийгдсэн ажил л даа. Хуучин шар гэрлийг лед гэрэлтүүлгээр сольж байна. Одоо 4.2 төгрөгийн ажил үлдсэн байгаа. Зураг төслийн ажил хийгдээд дуусчихсан. Ирэх долоо хоногоос тендер зарлагдана. Голдуу орон сууц гэр хороололд хийгдэх ажил үлдсэн.

.

-Гэр хорооллын гэрэлтүүлгийг хэр их хийж байгаа вэ? Хэрэг зөрчил их гардаг газар шүү дээ.

-Үлдсэн ажлын 80-аад хувь нь гэр хороололд хийгдэх ажлууд. 9 дүүрэг бүхэлдээ хамрагдаж байгаа. Хотоос гэрэлтүүлгийн ажил хийгдэхээс гадна зам шинчлэлийн ажлууд, гудамж төслөөр гэрэлтүүлгийн ажил давхар хийгдэж байгаа. Үүнтэй уялдуулаад гэр хороолол орон сууцны гэрэлтүүлгийн ажил иж бүрнээрээ солигдоно. Нийслэлийн авто замын газраас зарласан Цайз захын уулзвараас Туул жинпангийн аюулгүй тойрог, Чулуун овооны постоос Өгөөмөр хүртэл, Яармагийн гүүр, 19-р хорооллын хойд зам зэргийн гэрэлтүүлгийн ажил замтайгаа хамт хийгдэж байгаа. Аравдугаар сарын 1-нээс эхлээд 15 гэхэд ашиглалтад хүлээлгэж өгөх байх. Ер нь бол нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгээ 9 дүүргийн гэрэлтүүлэг хариуцсан компаниуд, Автозамын газар, Нийслэлийн болон улсын төсвөөр хийгдэж байгаа ажлууд дээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, гудамж төслийнхөн хяналт тавьж байнга холбоотой ажиллаж байгаа. Он дамжин хийгдсэн улсын болон техникийн комисс хүлээж авах нь удаашралтай 20 замын гэрэлтүүлгийн ажил гарч ирсэн. Үүнийг түргэсгэж байгаа.

.

-Тендер зарласан ажил энэ ондоо багтаж дуусах уу?

-Зургийг нь энэ жил бэлэн болгочихлоод тендерийг одоо зарлаад дараа жил дулаарахаар ажлаа эхэлнэ. Бэлтгэл ажил хийгдэж байна. Гэр хороололд бол хэсэг хэсэг газар гэрэлтүүлгийн ажил хийгдэх учраас стандарт гаргаад нэгэн жигд гэрэл тавьж байна. Өндөр нь ямар байх, лед гэрэл байх эсэх, удирдлагын функт нь ямар байх вэ гэсэн бэлтгэл ажлаа хавар болтол хийнэ гэсэн үг. Ингээд бэлдчихээр ажил удаашрахгүй. Хүйтэн үед ажиллах хэцүү. Наад зах нь гэрэлтүүлгийн шонгийн дор бетон цутгахад газар нь хөлдүү, боолт нь бэхлэгдэхгүй байх гээд асуудал их.

.

-2014 онд нэмж хичнээн гэрэлтүүлгийн ажил хийх вэ. Тооцоо гарсан байгаа юу?

-Гэр хорооллын гэрэлтүүлэггүй байгаа газруудын жагсаалтыг гаргасан. 2014 онд бид 200 сая төгрөгийн гэрэлтүүлгийн ажил хийнэ. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зургийн тендерийг зарласан.

.

-Гэрэлтүүлэггүй байгаа гэр хорооллын мэдээллийг яаж авч байна. Иргэд саналаа тусгах боломжтой юу?

-Бид мэдээллийн сантай. Өөрсдөө ч явж үзнэ, иргэдээс мэдээлэл авна, гудамж төсөлтэй хамтрана гээд янз янзаар л мэдээлэл цуглуулдаг. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орж байгаа гудамжуудыг цогц байдлаар шийдэж байгаа. Түүнээс гадна гэрэлтүүлэггүй олон газар бий. Гэмт хэргийн гаралт ч өндөр. Тиймээс замын цагдаатай хүртэл хамтардаг гээд бүх талаар л мэдээллийг цуглуулдаг. Иргэдийн санал бол хамгийн чухал.

.

-Лед гэрэлтүүлгийг сүүлийн үед тавьж байгаа. Энэ эдийн засаг талаасаа хэр хэмнэлттэй вэ?

-Шар гэрэлтүүлгийг бодвол хэмнэлттэй. Эрчим хүчээ 50-60 хувь хэмнэдэг. 3-5 жилийн баталгаа өгдөг. Ашиглалтын хугацаа урт учраас байнга солиод байх шаардлагагүй. Цахилгааны төлбөр бага гардаг гээд эргээд зардлаа нөхдөг гэрэл.

.

-Нэг бүрийнх нь үнэ хэд болдог вэ?

-Харьцангуй өндөр. Бас хүчин чадлаасаа хамаараад бас үнэ нь хэлбэлздэг. Барагцаагаар 950 мянгаас 1.8 сая төгрөгийн үнэтэй.

.

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
муу малнууд наад гэрлээ манайхаас хол хий л дээ. Зүгээр асаж байгаа хотын төвийн гэрлээ солиод л . Гэр хороололруу явдаг замууд чинь падан хар байсаар л
2013-09-18
Èðãýí:
Ãýðýëò¿¿ëýã àæèëëàäàã öàãèéí õóâààðü ãýæ áàéäàã óó. Õàí-Óóë ä¿¿ðãèéí 2-ð õîðîî Íýõìýëèéí øàðóóä äóíäà òàâüñàí çàðèì ãýðýë àñàëã¿é æèë áîëæ áàéíà Áàñ ªâºë Çóíû ÿëãààòàé àñààìààð áàéõ þì. ªâºë ºã뺺 7 öàã ãýýä óíòàð÷èõ íü. ßã õ¿¿õä¿¿ä ñóðãóóëüäàà ÿâäàã ¿åýð. Çóí áîëîõîîð íàð ìàíä÷èõààä áàéõàä ë àñ÷ ë áàéäàã
2013-09-18
мөнгө:
гэрэлтүүлгийг батүүлийн хүүгийн компани хийж байгаа гэлүү.
2013-09-18
Mongol:
tertei tergui hiisneesee hoish jiliin daraa yhaad hayachih uymand iim ih mungu zarj yana aa. Gazar olgoltoo zogsoogood 3-4 jil hot tulublultuu sain hiigeed daraa ni gereltuulj bolno doo. Mungu tsohih l arga bna doo ene
2013-09-18