
Монгол Улс, БНСУ-ын хооронд визийн нөхцөл хөнгөвчлөх хэлэлцээр 2012 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжиж, визийн хураамж чөлөөлөгдсөнтэй холбогдуулан тус улсын ЭСЯ-наас хураамж төлсөн ч виз мэдүүлээгүй иргэдэд хураамжийн төлбөрийг буцаан олгож байна.
Нийт 3000 гаруй иргэнд визийн хураамжийн төлбөр буцааж олгох ёстойгоос энэ дүгээр сарын байдлаар 360 гаруй иргэн хамрагдаад байгаа аж. Иймээс 2007 оны 6 дугаар сарын 7-ноос хойш ХААН банк дахь тус ЭСЯ-ны дансанд визийн хураамж төлөөд визээ мэдүүлээгүй орхисон иргэдийг холбогдох материалаа бүрдүүлэн хураамжийн төлбөрөө буцаан авахыг тус улсын ЭСЯ-наас мэдэгдэж байгаа талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны Мэдээлэл сурталчилгааны хэлтсээс мэдээллэж байна.
Бүрдүүлэх материалд визийн хураамж төлсөн мэдүүлэг, гадаад паспорт, виз мэдүүлэгчийн нэр дээрх хадгаламжийн дансны хуулбар байх бөгөөд баримтаа бүрдүүлж өгснөөс хойш дараах сарын 15-ны дотор шийдэгдэнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны цахим хуудсаас авч болох аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ