Х.Амгаланбаатар: 27 жил ажилласан эмч сард 400 гаруй мянган төгрөг авч байна

img

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо/МҮЭХ/-оос өчигдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн хангамж, эмч ажилчдын цалин хөлс болон хөдөлмөрийн нөхцөлтэй танилцаж эхэлжээ. Тус холбооныхон эхний өдрөө УКТЭ буюу нэгдүгээр эмнэлэг болон Улаанбаатар сувиллаар оржээ.

Дээрх хоёр эмнэлэгт тулгамдаж буй нийтлэг зүйл нь цалингийн асуудал байжээ. Тухайлбал, сургууль төгсөөд удаагүй байгаа залуу эмч сард 430 орчим мянган төгрөгийн цалин авна. Тэгвэл улсад 27 жил ажилласан хүн 529 мянган төгрөгийн цалин авч, үүнээсээ татвар бусад шимтгэлээ хасаад гар дээрээ 400 гаруй мянган төгрөгийг сардаа авдаг байна.

Түүнчлэн Уламжлал анагаах ухааны сувилал буюу Улаанбаатар сувилал нь өдгөө 1936 оны барилгад үйл ажиллагаа явуулдаг. Уг барилгын хана туурга нь мөөгөнцөрджээ. Зөвхөн хоёр эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад энэ мэтчилэн олон хүндрэл бэрхшээл байгааг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярьж байв. Тэрбээр “Бид 3 хоногийн хугацаанд 10 гаруй эмнэлгээр явна. Ингээд энэ талаараа Эрүүл мэндийн сайдад мэдэгдэнэ. Мөн улсын 3 талт хэлэлцээрээр шийдвэрлэх асуудал юу байна энэ талаар зохих байгууллагуудтай нь ярилцах болно” гэлээ.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Emch emch l gene bagsh nar yaasiin estoi nasaaraa ajillaad tsalin ni ahidaggui gants ajilbagsh emch bol 1 jijuurt honoh mongo chin ondor shdee jijuurt garah gej alaan boldog chin unen biz dee ymr medehgui bish emch jijuurt honohod nemj mongo awdag bhad suwilagch asragch nart tiim yum bdaggui yum bnalee
2016-05-01
guest:
Za estoi boli boli deerh toog 2oor urjuulsentei tentseh hemjeenii tsalin awdag yu geed hudlaa shaagaad bgaa yum baga bna ch geh shig
2016-05-01
zochin:
emneleg orj uzsen engin irgen hezeech emchin tsalin nemeh tuhai bj chadahgui uchir ni hamgin ih avilga avdag humuus mungu l uguhgui bl hezeech hund uurgihee daguu uilchildeggui yalangyua gemlin emch nar
2013-09-19
эмч олдохгүй:
Би Орост 1 жил хэлний бэлтгэлд дараа нь 6 жил анагаахад сурч төгссөн.80-аад оны үед аль сурлага сайтай нь л анагаахад орж байсан.Тэр тусмаа хойшоо явахад үнэхээр сайн байх ёстой байлаа.одоо авч байгаа цалингаа бодохоор ой гутдаг.тэнэг хүн эсвэл фанат 2 л эмч болдог юм байна.
2013-09-18
zochin:
ene shine erunkhiilugch nerd garakhaar shiidew .shine ganbaatar bolokhoor shiidew
2013-09-18
doroi:
ODOO L YAVJ MEDEJ BGAA YUM U . MEDLEGGUI MEDEELELGUI HUMUUS ERH MEDELD GARCH YUM SURAH GESEER BAITAL DARAAGIIN SONGUULI NI BOLCHIH YUMDAA. YAVJ UZEED BAIH YUM BAIHGUI. TER SAIDTAigaa uulzaad shiidchihdeg yum bol teriigee l hiigeechdee. ajil hiisen dur esgeed yahavdee.
2013-09-18
irgen:
nasaara ulsad ajilsn hvmvvsin tsaling nemeh heregtei shde ylanguya bagsh emch narin olon hvmvvst buyan hiij yvaa hvmvvsdee hvndelj yvdin
2013-09-18
бодох л зүйл:
Багш нарын амьдрал асуудал хүнд байна ш дээ яагаад ярихгүй байгаан бэ. Ялангуяа МСҮТ-ын багш нар өдөржин болсон болоогүй сургууль завсардсан тэнэг юмнуудтай ажиллаад л 500,000 төгрөг авч байна.
2013-09-18
irgen:
emch nariin tsalin yneheer baga,amidrald ogt hyreltsehgui iimees emnelegiin yilchilgee muu bgaa yum.Odoo anhaarah tsag ni bolson.
2013-09-18