Аюулгүйн асуудлаар санал зөрөлдлөө
Палестин Израилийн шинэ энхийн хэлэлцээр Йерусалимд болж, хоёр тал аюулгүйн асуудлаар санал зөрөлдөөн ихтэй байгаа талаар ВВС агентлаг мэдээллээ.
Палестины талын нэрээ нууцалсан төлөөлөгч “Шинэ хэлэлцээр аюулгүйн асуудлыг үргэлжлүүлэн судалж, Палестины ерөнхийлөгч Аббас өөрийн нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын асуудлаар байр сууриа илэрхийлснийг Израилийн төлөөлөгч эсэргүүцсэн” гэжээ. Аббас ажиллагаанд оролцохдоо “Палестины нутаг дэвсгэрийн аюулгүйн асуудалд аливаа улс гар дүрэхийг зөвшөөрөхгүй” гэжээ.
Хэлэлцээрт оролцсон Израилийн төлөөлөгч “Аббасын дээрх үг Палестин Израилийн энхийн хэлэлцээрийн дүрмийг зөрчсөн” гэв.
Өнгөрсөн энхийн хэлэлцээрийн явцад, Палестины нутаг дэвсгэрийн аюулгүйн асуудлаар Израиль улс 17 нэр бүхий төлөвлөгөө дурдсан байна. Үүнд Йордан голын баруун эрэгт радарын төхөөрөмж байршуулах багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг Палестины талын төлөөлөгч эсэргүүцэж хурлаа орхин гарсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ