Явуулын биржээр иргэдийг ажилд зуучилж эхэллээ

img

  Хөдөлмөрийн төв бирж явуулын бирж ажиллуулж эхлээд байгаа. Явуулын бирж нь ажил хайгч ба ажил олгогч хоёрыг ойртуулсан үйл ажиллагаа бөгөөд хөдөлмөрийн төв биржийн ажилтан ажил хайгч иргэнийг өөрийн биеэр дагуулж явж, ажил олгогчтой уулзуулж ажилд зуучилж байгаа юм. Энэ нь  илүү үр дүнтэй уулзалт болгож иргэдийг богино хугацаанд ажилтай болоход нь дөхөм болж байгаа юм. Явуулын бирж нь иргэдийг оффис дээрээс утсаар зуучилснаас илүү үр дүнтэй байгаа нь ажилд зуучлагдан орж байгаа хүний тооноос илт харагдаж бөгөөд зуучлуулсан иргэдийн 60-70 хувь нь ажилд зуучлагдан оржээ. Энэ явуулын бирж нь иргэдэд илүү ойртсон  иргэдээ илүү дэмжсэн үйл ажиллагаа болсон юм. Үйл ажиллагааг долоо хоног бүрийн 3 дахь өдрөөс бусад өдөрт зохион байгуулж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ