Ард аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холболоо

img

  Ард Аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холбосон 0.5 км авто замын зорчих хэсгийг өчигдөр бүрэн нээлээ. Энэ зам нь 3, 4 дүгээр хорооллоос урагш явсан шинэ зам юм. Уг замын барилгын ажлыг "Хангайн зам" ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудал өнгөрсөн сарын 21-нд эцэслэн шийдэгдсэнээр замын хучилтын ажил хийгдсэн юм. Явган хүний замын ажлыг ирэх  сарын 30-ны дотор багтаан хийж гүйцэтгэх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ зам уу:
мэдээлэлд байгаа зам нь энэ зураг дээрх үү тэгвэл хөөрхий минь замгүй газраа л зам юм даа гэхээс хараач наадахаа шаал энхэл донхол хотгор гүдгэр 500хан метр зам тавьсан царай нь энэ
2013-09-18