О.Эрдэнэсолонгын хэрэг прокурорт шилжжээ
Их хэмжээний өмнгө угаасан байж болзошгүй гэх хэргээр УМБГ-т шалгагдаж байсан О.Эрдэнэсолонгын хэрэг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорт шилжжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр юм. Түүнийг өнгөрсөн зургадугаар сард Зоос, Голомт, Улаанбаатар, Худалдаа хөгжлийн банкуудад өөрийн нэрийн 21 дансанд 2009-2013 онуудад их хэмжээний мөнгө байршуулж байсныг цагдаагийнхан илрүүлсэн юм.
Хэдийгээр дээрх дансуудад 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан гэж байгаа ч прокурорынхон мөнгөн дүнгийн талаар нууцлаад байгаа юм.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ