Опра Уинфри ярилцлага өгчээ

Удахгүй Украинд түүний нэвтрүүлгийг гаргах болсонтой холбогдуулан Опра амьдралд хандах хандлага, үзэл бодлынхоо тухай ярьжээ.
.
Миний амьдрал өөр байх ёстой
Би эмээтэйгээ хамт фермд өсч торнисон. Тэр үед үнэхээр ядуу амьдарч байлаа. Нэг удаа эмээгээ бохир цагаан хэрэглэл том саванд буцалгаж байхыг хараад “Би ингэж амьдрахыг хүсэхгүй байна. Миний амьдрал илүү сайн байх ёстой” гэж бодсон. Зургаахан настай охинд хаанаас ийм бодол төрснийг мэдэхгүй.
.
Хүчирхийллийн тухай
Намайг есхөн настай байхад манай үеэл залуу хүчиндсэн. Ингээд ч зогсохгүй эхийн талын болон бусад төрөл ах нарын хүчирхийллийг тэвчиж байлаа. Үүнийгээ удаан хугацаанд нууж байсан ч нэг эмэгтэйтэй хийсэн ярилцлагынхаа үеэр болсон явдалд би ямар ч буруугүй гэдгээ ойлгосон. Хэлж, ярихаасаа ч ичих хэрэггүй гэдгийг мэдэрсэн. Энэ бол шууд эфирт болсон явдал.
.
Ажлаас халах тухай
Би мэдээний хөтлөгчөөс “хусагдсан” учир ток шоуны хөтлөгч болсон. Тэгэхэд би ердөө л 22 настай байсан. Мэдээг хэтэрхий сэтгэл хөдлөлтэй уншиж байна гэхчлэн шүүмжлэлд өртөж өглөөний шоу хөтлөхийг санал болгосон. Би анхны ярилцлагаа одоо ч санадаг. Нэвтрүүлгийн дараа гудамжинд гараад “Миний хийх ёстой ажил энэ байна” гэж бодсон. Яг л цэвэр агаар шиг санагдсан..
Гэрлэлт
Бүх эмэгтэй хүний адил гэрлэх санал авахыг хүсдэг байсан. Тэр эрэгтэй ч надад санал тавьсан. Харин би “үгүй” гэж хэлсэн. Би боддог юм. Хэрвээ би зөвшөөрсөн бол одоо хамт байхгүй байсан болов уу.
(Опра Уинфри Стедман Грэхемтэй 20 жил хамтран амьдарч байгаа)
.
Нохой
Би нохой шиг ажиллаж, хийх ёстой ажлаа аз жаргал, баяр баясгалантай гүйцэтгэхийг хүсдэг. Нохой шиг хариу нэхэлгүй хайрлаж, хаана ажиллаж, яаж амьдрах талаар санаа зовохгүй байхыг хүсдэг.
.
Үхлийн тухай
Хэзээ нэгэн цагт үхэхээс айна гэдэг аажмаар удаан үхэхтэй адил. Бидний амьдрал дуусна. Тэгэхээр дуртай ажлаа хийж амьдрах хэрэгтэй.
.
Харилцааны тухай
Миний хамгийн дотны найз Майя “Хэрвээ танд хэн нэгэн үнэн хэрэгтээ хэн бэ гэдгээ нэг л удаа харуулсан л бол үүнд итгэх хэрэгтэй” гэж хэлсэн. Энэ үнэхээр сайн зөвлөгөө. Хэрвээ эрэгтэй хүн тан руу нэг л удаа гар далайсан бол дахин дахин энэ үйлдлээ давтах л болно. Байгаа юмыг байгаагаар нь хүлээн ав. Хичнээн хатуу байсан ч сайн юм хүлээх хэрэггүй. “хүн өөрчлөгдөнө” гэж байдаггүй.
.
Хатагтай Опра Уинфри 59 настай. Жилийн орлого нь 77 сая ам.доллар. “Форбс”-ын баячуудын рейтингид 2,8 тэрбум ам.долларын хөрөнгөөр 503 дугаарт бичигддэг. Энэ жил Опра тав дахь удаагаа “Форбс” сэтгүүлийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн рейтингийг тэргүүлсэн. Калифорнид Санта-Барбарагаас холгүй амьдардаг. Нью-Жерсигийн Лавалет мөн Чикагод хувийн орон сууцтай. Майами арлаас холгүй үл хөдлөх хөрөнгөтэй. Хавайд хувийн аралтай. 14 настайдаа хүүхэд төрүүлсэн ч амьд үлдээгүй.
.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ