Гадаадын иргэнээс ХДХВ-ын халдвар илэрлээ

img

  Өнгөрсөн сард манай улсад  ХДХВ-ын халдварын 146, 147 дахь тохиолдол бүртгэгдсэн. Нэг нь 35-39 насны эмэгтэй бол нөгөө нь  30-34 насны эрэгтэй хүн байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид өнгөрсөн сарын 23-нд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод мөн л ХДХВ-ын халдвар илэрч, онош нь батлагджээ. Уг хүн нь гадаадын иргэн бөгөөд 20-25 насны, эрэгтэй  хүн юм байна. Энэ нь манай улсад гадаадын иргэнээс ХДХВ илэрч, оношлогдсон 18 дахь тохиолдол аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Oyutan:
Gadaadiin irgen Mongol ruu yavahiin tuld VISA avah huseltee gadaadad baigaa Mongoliin konsuliin alband gargadag. Tuhain yed ni manai konsuliin gazariinhan ni VISA husej orgodol gargasan hunees DOKH-gui gesen emnelegiin bichig shaardah heregtei sh dee. Jishee ni Oros ruu yavahaar VISA husehed DOKH-gui gesen bichig avch ir geed baidag shd.
2013-09-18