
Жүжигчин Эштон Качерын гол дүрд нь тоглосон “Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын тухай кино амжилтгүй болсон талаар Америкт шуугиж байна. Уг кино өргөн дэлгэцэнд гарсан эхний долоо хоногт кино ердөө л 6,7 сая ам.долларын орлого олжээ. Канадад долдугаар байрт бичигдэж, шүүмжлэгчдээс ердөө л 26 хувийн нааштай үнэлгээ авчээ.
Хэрвээ Жобс амьд байсан бол киноны зохиол, найруулга огт таалагдахгүй байсан гэж шүүмжлэгчид бичиж байна. “Apple”-ийг хамтран байгуулсан Возняк “ Киног үнэхээр муу, зохиол нь хогийн хэлтэрхий” гэж хэлсэн нь гал дээр тос нэмжээ. Харин Качер “Возняк Жобсын тухай кино хийж байгаа өөр студиэс мөнгө авч санаатай худлаа ярьж байна” хэмээн тайлбарлажээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ