"Ногоон хүнс-Эрүүл амьдрал" өдөрлөг болно
ҮХААЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй "Намрын ногоон өдрүүд" аяны хүрээнд "Ногоон хүнс-Эрүүл амьдрал" өдөрлөгийг энэ сарын 21 буюу ирэх бямба гарагт зохион байгуулна. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүс үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах болон "Соок шоу"-нд оролцож хүнсний ногоогоор хийсэн хоол зуушыг амтлах боломжтой юм байна. Тус өдөрлөг Дүнжингарав худалдааны төвд 12.00 цагаас эхлэх юм. Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ