Хятадын хойд нутгуудаар их хэмжээний цас оржээ

img

Зарим нутгаар агаарын температур өдөртөө Цельсийн 28 градус хүртэл бууж, их хэмжээний цас орон шуурч байна. Цаг агаарын гэнэтийн цочир хүйтрэлд Хятадын хойд хэсгийн Хэйлуцзян, Цилинь, мөн түүнчлэн Шиньжан-Уйгарын автономит дүүрэг, Өвөр Монголын өөртөө засах орон зэрэг автаад байна. Энд ойрын хэд хоногтоо цас үргэлжлэн орж, хүйтний эрч нэмэгдсээр байх төлөвтэй байгаа юм. Их цас орсноос хаа сайгүй авто машины зам цасанд боогдон, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ саатаад байна. Аврагчид Шиньжан-Уйгарын автономит дүүргийн баруун хойд хэсэгт 206 зорчигчийг их цаснаас аварчээ. Орон нутгийн замууд цасан шуургатай байгаагаас хөлдөж мөстөн, их хэмжээний цасанд дарагдсан байна. Энэ байдлаас болж хаа сайгүй замын түгжрэл үүсч, хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нар замд гарч чадалгүй өнжиж байна. Өвөр Монголын өөртөө засах оронд ч мөн цаг агаарын таагүй байдлын улмаас орон нутгийн тээвэр зогсч, бараг 100-аад автобус замд гарч чадалгүй зогсоцгоож байгаа юм. Энэ байдлаас болж авто-вокзалуудад ч мөн адил хүний хөл хөдөлгөөн ихсэж, замд гарахаа хүлээсэн зорчигчдын хөлд дарагдаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ed nar ih hejeenii nom unshih heregtei asarv ih hemjeegeer heregtei
2012-01-31
хэмжээ дамжааг илэрхийлдэг үгнүүдийг хэрэглэхээ бүр болилоо шүү. Юм болгон их хэмжээтэй болжээ. Цас их хэмжээгээр орно, бороо бас, гамшиг их хэмжээгээр тохионо, бүр их хэмжээний хүмүүс Улаанбаатарт амьдрана. Сэтгүүлчдээ ад үзэгдсэн тэнэг соц үеийн ном зохиол жаахан уншаач дэ. Тэнд лав л цас их хэмжээгээр ордоггүй юм. Эсвэл одоо тэгж ордог болсон юмуу?
2011-11-25