ДДЦС ТӨХК алдагдал хүлээсээр байна

img

  Дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 20 орчим хувийг хангадаг Дарханы Дулааны цахилгаан станц/ДДЦС/ ТӨХК энэ сарын 12-ны байдлаар Цахилгаан эрчим хүчний орлого төвлөрүүлэлт оны эхнээс 99.3 хувьтай байгаа бол дулааны эрчим хүчний орлого төвлөрүүлэлт 99.1 хувьтай байгаа аж.   Хуримтлагдсан авлагын үлдэгдлийн тухайд Цахилгаан Дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-аас 1141.9 сая төгрөг, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-аас 469,4 сая төгрөг авах аж. Тэгвэл ДДЦС ТӨХК нь өрийн хувьд Шарын голын нүүрсний уурхайд 2202.4 сая төгрөг, Багануурын нүүрсний уурхайд 970.7 сая төгрөг, Улаан овоогийн нүүрсний уурхайд  521,1 сая төгрөгийн өглөгтэй байна. Өглөг, авлагын дүнгээс үзэхэд тус компани 2013 оны эхний 9 сарыг байдлаар мөн л алдагдалтай ажиллаж буй нь харагдаж байна. А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ