Ц.Нямдорж: З.Энхболд оо, Засгийн газрыг хамгаалахаа зогсоо

.
Ц.Нямдорж гишүүн “Эдийн засгийн хүндрэл өнгөрсөн хоёрдугаар сараас мэдрэгдсэн. илжигний чихэнд алт хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрдэг гэдэг үг байдаг. Улсын эдийн засгийн хямралтай асуудал ярьж байхад Сангийн сайд, Монгол банкны удирдлага байхгүй. тэгээд амьдрал сайхан байна гэж яриад байдаг. УИХ-ын дарга Засгийн газрыг хамгаалдаг үйл ажиллагаагаа зогсоо. Төрийн өмнө хүлээх үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа бол УИХ-аа тараа. Хажуу хөрш орнуудын эдийн засаг хэвийн байна. Монголынх сулраад байна.
Баянхонгорын зам ашиглалтад орлоо гээд л Н.Батбаяр яриад байна. Энэ чинь П.Жасрай гуайн Засгийн газрын үед эхлүүлсэн, та нар тууз хайчилсан. Ингэж эдийн засгийг удирдана гэвэл хоншоор чинь дутна шүү, Батбаяр аа хэмээн бухимдсан бол гишүүн Я.Содбаатар:
.
-Батбаяр сайд аа, манай эхнэр ургамлын тосноос эхлээд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ гээд ороод ирэх юм. Энд ирэхээр та юмны үнэ хоёр дахин багассан гээд байна. Танд итгэх үү, эхнэртээ итгэх үү. Суурь бүтээгдэхүүний үнэ 11 дүгээр сар гэхэд дахин нэмэгдэж, томоохон цохилт болох гээд байна хэмээхэд сайд Н.Батбаяр "Би өнгөрсөн жилтэй харьцуулахад үнийн өсөлт хоёр дахин буурсан гэснээс биш юмны үнэ хоёр дахин буурсан гээгүй. Би худал юм огт хэлээгүй. Монгол Улсын эдийн засгийг өсөлттэй гээд байна шүү. " хэмээн нэг агуулгатай зүйлийг хоёр өөрөөр тайлбарлаж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ