Манай улс цөлжилтийн атластай боллоо

img

Цөлжилтийн эрчмийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохтой холбоотой цогц арга хэмжээнүүдийн хүрээнд манай улс анх удаа цөлжилтийн атласыг боловсруулан гаргажээ.

Манай улсын нийт газар нутгийн 72 хувь нь тодорхой зэрэглэл бүхий байдлаар цөлжилтийн аюулд өртсөн талаар БОНХЯ-аас мэдээлсэн. Харин цөлжилтийн атласыг гаргаснаар цөлжилттэй тэмцэх ажлыг аймаг орон нутгийн түвшинд бодитоор төлөвлөн хэрэгжүүлэх боломж  бүрдэж байгаа аж. Цөлжилтийн атлас нь цөлжилт үүсээд буй газрын доройтлын төлөв байдал, үйл явцыг судлан, цөлжилтөд нөлөөлөх хүчин зүйлсийг бодитоор тогтоож түүнд үнэлгээ өгөх, зураглах түүний цаашдын чиг хандлагыг тодорхойлох болон газрын эвдрэл элэгдлийг бууруулах, цөлжилтийн үйл явцыг сааруулах гэх мэт ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхэд чухал шаардлагатай юм байна.

Манай Улс 1996 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцид нэгдэн орж хүлээсэн үүргийн дагуу 1996, 2003, 2010 онд “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг тус тус шинэчлэн баталж хэрэгжүүлсэн байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ