320 мянгад улаанбуудай худалдан авах санал ирүүлсэн
Энэ жил 470 мянган тонн улаан буудай хурааж авахаар төлөвлөсөн. Тариаланчид улаанбуудайг тонн тутамд 400-450 мянган төгрөгөөр худалдах саналтай байгаа. Энэ нь хэт өндөр үнэ учраас гурил үйлдвэрлэгчид гурилын үнийг нэмэхэд хүрээд байгаа юм. Өнгөрсөн жил тариаланчдаас 280 мянган төгрөгөөр буудай худалдан авч 550 төгрөгт гурилын үнийг барьсан. Мөн үүний дээр ҮХААЯ Монголбанктай хамтарч “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд гурилын үнэ жилийн турш тогтвортой байж чадсаныг гурил үйлдвэрлэгчид хэлж байгаа юм. . Харин энэ жил хөтөлбөр цааш хэрэгжиж, улаанбуудайн үнийг тонн тутамд 320 мянган төгрөгөөр худалдаж авах саналтай байгаагаа өнөөдөр болсон ҮХАА-н сайдтай уулзах уулзалтаараа илэрхийллээ. Харин яамнаас хоёр талын саналыг харьцуулсны дүнд хариу өгөхөө мэдэгдээд байгаа юм.
. ҮХАА-н сайд Х.Баттулга: Яам алтан дунджийг барина
.

.
-Яамнаас ямар бодлого барьж байна? Алтан дунджийг л барьж байгаа. Тариаланчид, гурил үйлдвэрлэгч, хэрэглэгч гээд аль алийг нь гомдоохгүй. Гурилын үнийг аль болох багаар л өсгөхийг бодно..
Гурил үйлдвэрлэгчдийн холбооны захирал С.Санжхүү: Нэг тонн улаанбуудайг 420 мянган төгрөгөөр авбал гурилын үнийг 620 төгрөгт барина .
“Улаанбаатар гурил” компанийн гүйцэтгэх захирал Ц.Мягмаржав:Төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй
.

.
Танай үйлдвэрт гурил үйлдвэрлэхэд ямар асуудал байна вэ? Манай үйлдвэр ямар ч буудайгүй болоод зогсчихсон. Ургац хураалт тулчихсан, тариаланч үйлдвэрлэгчид өгч авалцдаг үе. Тэгэхэд үнэ тодорхой бус байгаа нь хүндрэлтэй байдалд оруулаад байгаа. Яамны зүгээс та нар тариаланчидтайгаа тохироод улаанбуудайгаа авчих гээд байгаа. Гэвч бид нар яамтай гурилынхаа үнийг барина гэдэг гэрээ байгуулсан учраас өндөр үнээр буудай авч чаддаггүй. Тэгэхээр засгийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй..
Танай үйлдвэр гурилын үнийг хэдэд барих боломжтой байна? Буудай 320 мянга гэвэл манайх нэгдүгээр гурилын үнийг 620 төгрөгт барих боломжтой. Дээд гурил бол үнэтэй л дээ. Хоёрдугаар гурил одоо 300 төгрөгөөр зарагдаж байна. .Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ