“Оюутолгой”-н захирал К.Киннел Д.Ганхуяг сайдтай уулзав

img

Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Крэйг Киннелийг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр сайд Д.Ганхуяг “Оюутолгой төсөл дээр олон улсад нэр хүндтэй, дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч компанитай хамтарч ажиллаж байгаадаа баяртай байгаа”-гаа илэрхийлээд Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан журмыг даган мөрдөж, нээлттэй, ил тод зарчмыг баримтлан ажиллахыг хүслээ. Оюу Толгой компанийн шинэ захирал Крэйг Киннел Монголчуудын соёл, ёс заншил, хууль дүрэм, хамтын гэрээгээ чанд баримтлан олон улсын хэмжээнд жишиг болохуйцаар хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрбээр аюулгүй уул уурхайн журмыг баримтлан, хариуцлагатай уул уурхайн зарчмыг дээдлэн ажиллахаа амласан байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ