Төсвийн мөнгөөр согтууруулах, ундаа худалдан авахыг хориглолоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсвийн хөрөнгө хэмнэх тухай” А/876 тоот захирамж гаргажээ.
Уг захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд төсвийн хөрөнгийг хэмнэх, үр ашиггүй зардлыг багасгах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих зорилгоор аливаа баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээний үер Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хориглосон байна.
Захирамжийг нийслэлийн нутгийн захиргааны болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудад хүргүүлж байгаа бөгөөд захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллах аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ