Японд газар хөдлөлт болов

img

Японд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Японы хойд эргийн дагуу болсон энэхүү газар хөдлөлтийн талаар АНУ-ын геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлсэн байна. Газар хөдлөлт Токиогоос 450 миль газар, Саппорогоос 100 миль газрын зайтай тэнгист болсон бөгөөд энэ нь цунами үүсгэх хэмжээний газар хөдлөлт байгаагүй талаар тус газраас мэдээлжээ. Одоогоор газар хөдлөлтөөс үүдсэн ямар нэгэн хохирол учирсан эсэх талаар мэдээлэл гараагүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ