Аль Пачино: “Загалмайлсан эцэг” киног гүйцэх уран бүтээл намайг л амьд байхад л гарахгүй

img

Мафийн кино ертөнцийн  шүтээн гэгддэг дэлхийд данстай жүжигчин Аль Пачино буюу Альфредо Жэймс Пачиног “GQ сэтгүүл “1970-1980 оны нарны хиртэлт” гэх ярилцлагыг авчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

.

-Нарны хиртэлт гэсэнд уурлахгүй биз дээ?

-Үгүй дээ. Би жинхэнээсээ нарыг хааж байсан тэр үед чинь. Загалмайлсан эцэгт тоглосныхоо дараа бол далайн шуурга дэгдээж байлаа ш дээ. Нэгэн цагт од шиг од байсандаа баярладаг.

.

-Одоо ч гэсэн та кино урлагийн хаан хэвээрээ шүү дээ?

-Чшшш. Би нэгэнт цагаа өнгөрөөсөн. Би ямар Мэрлин Монро биш дээ. Тэрийг чинь хүмүүс байнга санадаг. Харин намайг бол тоотой хэдэн үзэгч л таньж байгаа.

.

-Итали-Америкийн урлаг кино болон зурагтын бүтээлд бодит амьдрал дээрхээсээ худал болсон мэт санагддаг уу?

-Итали-АНУ-ын кино урлаг гэдгээ сэтгүүлч та тайлбарлаад өгөхгүй юу. Италичууд бид энд 100 гаруй жил амьдарч байна. Тэгэхээр Итали-Америкийн урлаг гэдэг чинь Америк урлаг юм биш үү. Урлагийг гажуудуулсан уу гэвэл тийм. Учир нь америкт байгаа италичуудын дийлэнх нь хагас итали болсон байна. Харин би бол зуун хувь итали хүн. Бүр нарийндаа бол Сициль цустай гэх үү дээ.

.

-1977 оныхтой харьцуулахад киноны бизнес ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай болсон учир харьцангуй эрсдэл бага болсон мэт санагддаг уу?

-Арга туршлагын хувьд эрсдэлгүй мэт санагдаж байна. Гэхдээ жүжигчин хүнд эрсдэл байх хэрэгтэй гэж боддог. Учир нь энэ бүхэн амьдралыг сонирхолтой болгож өгдөг юм шүү дээ. Би тэтгэвэртээ гарна гэж огт бодохгүй байгаа шүү. Миний хүндэлж явдаг жүжигчдийн нэг Пол Ньюмэн 82 насандаа гавьяаныхаа амралтад гарна гэхэд би үнэхээр цочирдсон. Миний үеийн жүжигчид хөгшин партизанууд шиг ар араасаа кино ертөнцөөс гарч байна даа.

.

-Бага байхад тань таны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлсөн ямар хүчин зүйл байна?

-Намайг балчир байхад ээж минь намайг дагуулаад кинонд явдаг байлаа. Ээж минь ажлаасаа ирээд шууд л кинотеатр руу чирнэ. Би ч кино үзэх жигтэйхэн дуртай. Кино дуусмагц гэртээ хариад л кинонд гарсан бүх үйл явдлыг ээждээ нэгд нэгэнгүй жүжиглэж үзүүлнэ. Энэ бүхэн намайг жүжигчин болох мөрөөдөлтэй болгосон.

.

-Амьдралынхаа туршид дүрээс татгалзаж байсандаа харамсдаг уу?

-Миний амьдралын хэсэг хугацаанд надад таалагдсан дүрдээ л тоглоно гэсэн зарчим хэрэгжиж байсан 1970-аад оны үед шүү дээ. Тэр үед олон санал ирсэн ч “үгүй” л гэсэн юм даа. Одоо надад тийм дүрүүд ахиж олдохгүй шүү дээ гэсэн бодол орж ирдэг. “The Dresser” гэдэг кинонд тоглоогүйдээ харамсдаг. Энэ киноны хоёрдугаар анги гараасай.

.

-Хэрвээ таны тухай кино хийнэ гэвэл ямар нэртэй кино байхаас гадна таны дүрд хэн тоглох бол?

-Киноны нэр “Дастин Хоффмэний түүх” байх болов уу. Кино ертөнцөд хөл тавьж байх үед хүмүүс Роберт Де Ниро, Дастин Хоффмэн, бид гурвыг нэлээд андуурдаг байсан юм. Гол дүрд нь ч Дастин Хоффмэн тоглоно гэж бодож байна /инээв/.

.

-Жинхэнэ буугаар буудаж, хар тамхи хэрэглэж байсан уу?

-Наснаасаа их. Худлаа ярихад 1990 он гараад жоохон орж л явлаа. Буугаар бол ан их хийсэндээ.

.

-Таныг амьдрал дээр “Загалмайлсан эцэг” киноны Майклийн дүртэйгээ тун төстэй зан авиртай гэж нэг бус удаа сонсч байсан?

-Жүжигчид бид чинь учир нь олддоггүй бүсгүйчүүд шиг шүү дээ. Таван минутын өмнө за гэж хэлчихээд үгүй гээд зогсч байдаг хувирамтгай хүмүүс. Миний амьдралын нэгээхэн хэсэгт үзэл бодолдоо туйлбаргүй хандсан үе бий. Олон хүн намайг 1970-аад оны үед Майклтай төстэй зан араншинтай гэдэг байсан ч, одоо Аль бол Майклтай хамгийн төстэй болж байгаа гэдгийг хэн ч мэдэхгүй байгаа нь харамсалтай.

.

-“Ододтой бүжиглэсэн нь 2014” нэвтрүүлэгт оролцох талаар бодож үзсэн үү?

-Үнэндээ би энэ талаар бодож байгаа. Таны сонссон зүйл тань үнэн. Би тун давгүй бүжиглэчихдэг гэж боддог шүү. Гэхдээ “Ододтой бүжиглэсэн нь”-д оролцож чадахгүй байх. Хэт ичимхий юм болохоор бүжиглэж чадахгүй байх гэж айж байна.

.

-Хэрэв кино хичээлийн нэг хэрэгсэл гэж үзвэл, кино танд юу заав?

-Урлаг өөрөө хичээлийн хэрэгсэл, ялангуяа кино урлаг. Хоёрдугаарт, би жүжигчин хүн учир зохиолын дүр маань бодит хүн бол, тэр хүнтэй уулзаж, юу тохиолдсон талаар нэгд нэгэнгүй мэдэж авахыг хичээдэг байлаа. Ингэснээр миний бүтээсэн дүр хүмүүст хүрэх нь илүүтэй санагддаг. Кино надад яаж амьдрахыг сургасан. Би дээд сургууль төгсөөгүй. Миний мэдэх бүх зүйлийг зөвхөн кино л зааж өгсөн.

.

-Та өөрийгөө юутай зүйрлэх вэ?

-Амьдрал. Дэндүү урт гэх юм уу даа.

.

-Одоо хүртэл Загалмайлсан эцэг шиг сор бүтээл дэлгэцэнд гарахгүй байгаа юм бол. Үзэгчид кино урлаг хөгжөөд байна гэж байгаа боловч үнэн хэрэгтээ тийм биш юм шиг санагдах юм. Та кино урлагийн мөнхийн сэдвийн хувьд энэ асуултад хэрхэн тайлбарлах вэ?

-Хамгийн нөлөөлж байгаа зүйл бол “мөнгө”. Хүний сэтгэлийн баясгаж байвал болоо гэсэн мухар бодол нөлөөлж байгаа хэрэг. 1970-1980 оны үед мөнгө хэрэгтэй байсан л даа. Тэгэхдээ хоорондоо өрсөлдөж, шилдэг бүтээл гаргахын тулд алалцдаг байсан. Тулаанаас үлдэж чадсан нь мөнгийг чинь тонн тонноор нь л олдог байж дээ. Харин 2000 оноос эхлэн адилхан зохиолтой кинонууд их гарах болсон санагдсан. Тэд яах юм бэ өрсөлдөж чадахгүй байгаа юм чинь сэтгэлд жоохон гал асаачаад, асаасныхаа хариуд мөнгө нэхээд, нэхсэнийхээ хариуд галаа унтраагаад л байж байна. Би нэг л зүйлийг хэлж чадна. Одоо хүртэл “Загалмайлсан эцэг” киног гүйцэх уран бүтээл намайг л амьд байхад л гарахгүй. Тэр бол мөнхийн сэдэв учраас.

.

-Бахархдаг зүйл?

-Далайн ёроолоос сувд шүүрч үзсэндээ өөрөөрөө бахархдаг. Чи намайг юу гэж байгааг ойлгож байгаа байлгүй.

 .

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

GENKO:
HA HA.MANAI KINO AMIDRAL HOOYORIIG HOLIDOG 8-R ANGI TUGSEJ CHADAAGUI BATSAAN BATTULGIIN GANTS SHUTEEN.YAMAR SAINDAA KOMPANIA HURTEL DON KORLEONEGIIN CANADAAS AMERIK RUU NUUTSAAR ARHI ZUUDEG GENKO KOMPANIIH NI NEREER NERLEJ ONIGOO BOLJ BAIHAV.YA YA BATTULGA 17 CHINGELEG SPIRTIIN DARAA HAR NUDNII SHIL ZUUCHIHEED HAMGAALAGDAAR HUREELUULEN ZAGALMAILSAN ETSGIIG DUURIAN DAVHIJ BAS BAAHAN SHOGTOV.AMERIK BARUUNIIHAN GENKO GEDEG KOMPANIATAI SHOOLJ INEEGEED HOLBOGDONO GEDEG HUDAL BOLHOOR DANDAA HONG KONG SINGAPURIIN HUJAA NARTAI HOLBOGDDOG OROSIIN HURGEN.
2013-09-20
Strong:
Domogt jujigchin.Ene hun iim daruuhan yrij bhad manaihan Odoor uvchluud bh umda
2013-09-20
Godfather:
Aguu jugigchin.Urt udaan naslag.
2013-09-19