“Тэнгэр”, “Газар шим”, “Дөрвөн өлзий” ХХК-ийн зөгийн бал үйлдвэрлэх үйл ажиллагааг түр зогсоов

img

  Дотоодын зах зээл дээр худалдаалагдаж байгаа зөгийн балны чанар, аюулгүй байдалд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. Шалгалтад зөгийн бал импортлогч “Тэнгэр” ХХК, “Грийн сити” ХХК, “Газар шим” ХХК, “Дөрвөн өлзий” ХХК хамрагдсан байна. Шалгалтаар импортын зөгийн баланд, бүтээгдэхүүний тэжээллэг чанар, орц найрлага, хэрэглэх заавар, хэмжээ, тоо ширхэг, цувралын дугаар, хадгалах нөхцөл, гаж нөлөө, хориглох заалтыг тусгаагүй зөрчлүүд илэрч, лабораторийн шинжилгээгээр “Тэнгэр”, “Дөрвөн өлзий”, “Газар шим” ХХК-ийн бүтээгдэхүүнүүд нь байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болохыг тодорхойлдог сахароз, инвертийн сахар, диастазийн тоо үзүүлэлтүүдээр шаардлага хангахгүй байгаа нь цэвэр зөгийн бал биш гэдгийг баталсан байна. Иймд зөгийн бал үйлдвэрлэгч “Тэнгэр”, “Газар шим”, “Дөрвөн өлзий” ХХК-иудын зөгийн бал үйлдвэрлэх үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авчээ.

.

Харин “Грийн сити” ХХК-ийн “Pure honey” нэрийн зөгийн бал нь “Зөгийн цэвэр бал” Ерөнхий шаардлага MNS 6294:2011 стандартын шаардлагад нийцэж байсан бөгөөд “Грийн сити” ХХК-д хаяг шошгын шаардлагад нийцүүлэн ажиллах талаар хугацаатай албан шаардлага өгсөн байна.

.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ