
Замын өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор өчигдөр орой 22:00 цагаас эхлэн Цагаан хаалганы уулзвараас Яармагийн гүүрний төгсгөл хүртэлх замыг хаасан байна.
Энэ хэсгийн засварын ажил дараа долоо хоногийн пүрэв гараг хүртэл үргэлжлэх юм.
Энэ хугацаанд жолооч нарыг Механик инженерийн сургуулийн баруун замаар яваад, “Говь”-ийн замыг сонгож явахыг анхааруулж байна. Харин Нисэхийн чиглэлд явж байгаа жолооч нар Энхтайвны өргөн чөлөө болон “ТЭЦ-4” цахилгаан станцын урд замуудыг сонгож хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Автозамын газраас анхааруулж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ