Төрийн дууллыг 3 мянган "хоолой" эгшиглүүлнэ

img

Арваннэгдүгээр сарын 26-нд манай Тусгаар тогтнолын өдөр тохиодог. Тэгвэл энэ өдөрт зориулж Төрийн далбаа, дууллаа дээдлэх "Нэг Монгол" өдөрлөгийг  Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн үеэр 3 мянган залуу төрийн дууллыг нэгэн зэрэг дуулах гэнэ. Тусгаар тогтнолын үнэ цэнэ гэж юу вэ, эх орноо хайрлахын ач холбогдол, төрийн далбаа, дууллаа хүндэтгэж, хайрлаж сурахад уриалахаар өдөрлөгийн зорилго оршихгэнэ. "Нэг Монгол" өдөрлөгийг 21 аймгийн оюутан, залуучуудын холбоо, ТББ-ууд, залуучуудын сайн дурын байгууллагынхан нэгдэн зохион байгуулж байгаа бөгөөд өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүн бүрт стандартын дагуу хийсэн төрийн далбааг бэлэглэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

That's more than sesnbile! That's a great post!
2011-12-30