Дүүгээ амбаарт хорьж байсан эмэгтэй тэнсэн харгалзах ял сонслоо
Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг багагүй гарах болсон. Үүний нэг жишээ нь өнгөрөгч тавдугаар сард гурван жилийн турш амбаарт хоригдож амьдарсан хүүгийн талаар мэдээлэл цацагдаж нийгмийг цочроож байсан юм.
Тэгвэл ахынхаа төрсөн хүүг гурван жилийн турш амбаарт гинжлэн хорьж байсан н.Дэлгэрмаад холбогдох шүүх хурал өнгөрсөн сард Хөвсгөл аймгийн шүүхэд болжээ. Анхан шатны шүүхээс түүнд нэг жил зургаан сарын тэнсэн харгалзах ял оноож, 800 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Харин хүү өдгөө ээжтэйгээ хамт Улаанбаатар хотод амьдарч байгаа гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ