Эдвард Сноуден хэрхэн аж төрж байна

img

ОХУ-д улс төрийн орогнол хүссэн өргөдлийн дагуу АНУ-ын иргэн, Үндэсний аюулгүйн агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден хамгаалагчийн хяналтад чимээгүйхэн амьдарч байгаа гэнэ. Хамгаалалтын ажилчдыг Сноудены хүсэлтээр ажиллуулж байгаа гэдгийг өмгөөлөгч Анатолий Кучерен мэдэгджээ.

.

“Сноудены амьдарч буй газрын хаягийг хэнд ч мэдэгдэх ёсгүй. Түүний аюулгүй байдлыг хангах үүднээс ийн нууцалж байна. Мөн түүний амь настай холбоотой ямар нэг аюул тулгарах магадлал харьцангуй өндөр” гэж Кучерен энэ талаар тодруулсан сэтгүүлчид мэдээлжээ. Түүнээс гадна Сноуден аюулгүй байдлынхаа төвшинг өөрөө тодорхойлох бөгөөд заавал мэргэжлийн тусгай албаныхан энэ үүргийг гүйцэтгэх шаардлагагүй юм байна. Тиймээс Сноудены хүсэлтийн дагуу харуул хамгаалалтын хувийн албадаас хамгаалагч авч ажиллуулаад долоо хонож байгааг мэдэгджээ. Гэхдээ Сноуден гудамжаар зугаалж болох агаад “Одоохондоо түүнийг хэн ч танихгүй” гэж Анатолий Кучерен онцолсон нь түүнийг гадаад төрхөө өөрчилсөн байх магадлалтай гэж сэтгүүлчид үзэж байна. Тэрбээр ОХУ-аас тавьсан ажлын саналд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen:
mongoliin neg irgen ingeed yabj baibal yax uu. ex oronoosoo urbax gedeg tiim ch saixan zuil bish bolob uu daa. teneg ch amitan bol doo.
2013-09-20
uulan dr s zodoon uzie:
tom gurnuud zodoldoj bxad bid olon yum yariad yax ve zugeer l bux zuiliig sn xarax uudnees ali bolox ondor uuland garch zodoldoxiig ni xarj suux ni chuxal shu
2013-09-19
baagii:
Hogiin urvagch...fucking Snouden
2013-09-19
Nnmm:
Kkk ene tegeed heseg od bolood odoi tegeed hend heregtein
2013-09-19
ganga:
urwagch hund gantsshan zam bii hezee bol er hunees garamgui uildeliin hariu hatuul bj taarna
2013-09-19
PEE+:
URVAGCH BISH, JINHENE ER HUN
2013-09-19
11122:
uudgui urvagch
2013-09-19