Нисэхийн "Цагаан хаалга"-ыг буулгахаар боллоо

img

  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар хэлэлцэх асуудал дунд нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах асуудал багтсан байан юм. Хан-Уул дүүрэгт байрлах нисэхийн Цагаан хаалгыг анх 1957 онд ЗХУ-ын дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошиловын Монгол улсад  хийх айлчлалыг тохиолдуулан барьжээ. Тус хаалганд хоёр улсын сүлд байдаг нь энэхүү үйл явдлыг илтгэдэг. Тухайн үедээ “Найрамдлын хаалга” гэгддэг байсан ч он цаг өнгөрсөөр “Цагаан хаалга” хэмээн нэрлэх болжээ. Нисэхийн цагаан хаалгаар өмнө нь баруун аймгийн тээврийн машинууд  нэвтэрдэг байсан бөгөөд өнөөгийн  “22-ын шалган бүртгэх товчоо” байжээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний авто замын өргөтгөл, шинэчлэлтийн  ажилтай холбогдуулан, Яармагийн гүүрээс Нисэх, Нисэхийн товчоо хүртэлх 13.7 км замын трасст орж буй нисэхийн “Цагаан хаалга”-ыг татан буулгаж, “Хөшигийн хөндийд” баригдах олон улсын нисэх буудлын автозамын чиглэлд Айдсын даваа орчимд барих саналыг Автозамын газрын дарга Д.Нанзаддорж тэргүүлэгчидэд танилцуулж, саналыг тэргүүлэгчид хэлэлцэн, тогтоол гаргаж, буулгахаар болжээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

одод:
батүүл солио туссан байхаа түүхийн дурсгалт зүйлийг устгаад дууслаа эсэргүү байхаа эсвэл тонгол үндэстэн биш байхаа тойруулаад зам тавьж болно шүүдээ татварын мөнгө дэмий үрж буулгасан хүмүүст мөнгө үрж дахин барихад мөнгө авч байна
2013-09-20
duf duf:
plan gej bhgui ajil hiisnees bolj hamag yumaa buulgaad baigaa yum sh dee
2013-09-20