Д.Дагвадорж ФИЛА-гийн захиралд нэр дэвшлээ
ФИЛА буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны захирлын сонгууль ирэх оны 9-р сарын 27-29-нд Узбекистаны Ташкент хотноо болно. Уг сонгууль чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээтэй давхцах юм. Тэгвэл уг сонгуульд Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өрсөлдөхөөр болжээ.
Энэ тухай ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч, Японы иргэн Фүкүда Томиаки мэдэгдэхдээ Асашёорюү Д.Дагвадоржийг ФИЛА-гийн захирал болоход нь дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ