Дүрэм зөрчсөн жолооч нар 100 гаруй сая төгрөгийн торгууль төлжээ
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажил хэрэгжиж эхлээд сар гаран болж байна. Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан энэ сарын 18-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 18947 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Үүнээс гэрлэн дохионы зөрчил 5955, хурд хэтрүүлсэн зөрчил 12992 бүртгэгджээ. Торгууль төлөлтийн байдлыг авч үзвэл нийт зөрчлийн 60,2 хувь буюу 102,450,000 төгрөгийг нийслэлийн Төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн байна. Хэрэв зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон тухайн баг хорооны холбогдох албан тушаалтантай хамтран торгуулийн мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ