Хэлэлцээрт АНУ-ыг оролцохыг зөвшөөрлөө
Эх сурвалжийн мэдээлснээр Палестин Израилийн хэлэлцээрт АНУ-ын эх баригчдыг оролцохыг Палестиний Ерөнхийлөгч Аббас зөвшөөрсөн гэжээ. Аббас АНУ-ын тусгай элч Мартин Индиктэй уулзах үедээ хоёр талын энхийн хэлэлцээрийг ямар ч ахиц гарахгүй байгаад харамсч буйгаа илэрхийлсэн байна. АНУ “Палестин Израиль”-ийн хэлэлцээрт шууд оролцож, байр сууриа илэрхийлэх саналыг хүлээн авч байгаагаа мэдэгджээ.
АНУ-ын Засгийн газар дарамт үзүүлэхгүйгээр Палестин Изриалийн хэлэлцээрийг хөндлөнгөөс ажиглах боломжтой гэж Палестины чөлөөлөх байгууллагын гүйцэтгэх хорооны нарийн бичгийн дарга Ясир Абед Раббо хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Өнгөрсөн хэлэлцээрт Изриаль улс аюулгүй байдлын асуудлаас бусад чухал асуудалд нухацтай хандаагүй хэмээн Палестин улсыг буруутгаж байсан юм.
Хоёр талын хэлэлцээрийг долдугаар сард дахин эхлүүлснээс хойш ямар ч ахицгүй, Изриалийн байр суурь хэтэрхий дээрэнгүй гэх шалтгаанаас болж өчигдөр хурлаа орхин гарсан нь хоёр улсын харилцаанд сэв суусан гэдгийг Палестины ерөнхийлөгч Аббас хүлээн зөвшөөрсөн байна. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар АНУ-ын тал хоёр улсын хэлэлцээрт орж байгаа нь томоохон эрсдэл дагуулах магадлалтай байна. 2004 онд Палестин Израилийн энхийн хэлэлцээрийн эхэн үед АНУ-ын тал оролцсоноос болж хэлэлцээр таван жилийн турш ямар ч ахицгүй, олон жилийг өнгөрүүлсэн гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ