Сурагчид багшийнхаа аминд хүрчээ

Цагдаагийн ажилчдыг “Фузи Лихуан” дунд сургууль дээр ирэхэд амиа алдсан багшийн цогцсыг ширээн дээр тавьж “Та бидний амьдралаас яг одоо зайлаад өг” хэмээн цусаар нь бичсэн байжээ. Хэрэгтэнүүдийг гэрээс нь барьсан бөгөөд ямар шалтгаанаар багшийнхаа аминд хүрсэнийг асуухад “Тэр маш их даалгавар өгдөг байсан. Даалгавар хийхгүй очиход зүүгээр нурууны минь голд зоож тамладаг байсан. Бид хоёр 23 цагийн турш сургууль дээр түүнийг хүлээж, хичээл эхлэхээс 10 минутын өмнө ардаас нь хутгалж амийг хөнөөсөн” гэж мэдүүлжээ. Сурагчдыг Шиньзан мужийн сэтгэцийн эмнэлэгт хорьж байгаа гэж Синьхуа агентлаг мэдээллэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ