Монголбанк ам.долларыг 1652 төгрөгөөр худалдан авав
Монголбанкны өнөөдрийн ээлжит гадаад валютын дуудлага худалдааны үеэр арилжааны банкууд ам.доллар, юань худалдах санал ирүүлжээ. Иймээс Монголбанк энэ удаагийн арилжаагаар 7 сая ам.долларыг 1652 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдан авсан байна. Мөн банкууд своп, форвард хэлцэл хийх санал ирүүлсэн бөгөөд Төвбанк саналыг биелүүлээгүй аж.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг явуулдаг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор оролцох нэг арга хэрэгсэл юм.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ