Шилмэл үүлдрийн 155 үхэр авчирлаа
“Хишигтэн нүүдэлчин” компани нь Франц улсаас мах, сүүний хосолсон өдөрт 25 литр сүүний гарцтай “МОН-БЕЛЬЯРД” үүлдрийн 150 үнээ, 5 бух нийт 155 үхрийг өнөөдөр 12 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудалд хүлээн авлаа. “ҮХААЯам, Монголбанктай хамтран “хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд “Хишигтэн нүүдэлчин” компани нь 2012 оноос эхлэн үхрийн фермерийн аж ахуй байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ард иргэддээ цэвэр сүү хэрэглүүлэх зорилго тавин ажиллаж байна. Бидний төслийг Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн яам, ХААН банк дэмжин ажиллаж Засгийн газрын бондын хөнгөлөлтэй зээлд хамрагдсан нь сайшаалтай” хэмээн Хишигтэн нүүдэлчин компанийн гүйцэтгэх захирал ҮХААЯ-ны МАА, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал ярилаа.
1
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотоос 110 км-т байрлах төв аймгийн Архуст суманд буюу манай улсад анх удаа хэрэгжиж буй чөлөөт маллагааны системтэй фермерийн аж ахуй юм. “МОН-БЕЛЬЯРД” үүлдрийн үнээний онцлог давуу тал нь өдөрт 25 литр уураг ихтэй, цэвэр сүү гаргадаг бол “МОН-БЕЛЬЯРД” үүлдрийн бухыг хүнсний махны чиглэлийн голчлон ашигладаг байна. ОХУ болон хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орнуудад энэ үүлдрийн үхэр идээшиж, дасаж туршигдсан тул өвлийн улиралд Монголын хүйтэн сэрүүн цаг уурын нөхцөлд дасан зохицох чадвартай гэнэ.
1
““Хишигтэн нүүдэлчин” компани нь уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, нөхөн сэргээлт, барилгын материал үйлдвэрлэл, гурилын үйлдвэрлэл, газар тариалан эрхлэлт, мал аж ахуй гэсэн томоохон салбаруудад үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “НҮҮДЭЛЧИН ГРУПП” ХХК-ийн охин компани бөгөөд “МОН-БЕЛЬЯРД” үүлдрийн үхрийн фермерээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаад баяртай байгаа” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгс ярьсан юм.
1
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ